Шилдэг гэрэл зурагчнаар "Зууны мэдээ" сонины сурвалжлагч Д.Цэрэннадмид шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2018-12-18 18:14:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо шинэ жилийн баяраа тэмдэглэж,  оны ажлаа дүгнэлээ. Тус холбооныхон улиран одож буй энэ онд холбооныхоо ажлын цар хүрээг тэлэх,  гэрэл зургийн урлагийг олонд таниулах, шинэ залуу үеэ бэлтгэх,  зурагчдынхаа бүтээлийн үнэ цэнийг өсгөх чиглэлээр олон талын ажлыг зохион байгуулсан байна.

Мөн гэрэл зурагчдынхаа бүтээлийг ном, үзэсгэлэнгийн хэлбэрээр олон нийтэд сурталчлан,  Япон,  ОХУ,  Хятад болон ӨМӨЗО-ны хэвлэл мэдээлэл,  агентлагийн гэрэл зурагчдыг Монгол орноо гадаадад сурталчлах,  “Өнөөдрийн Монгол” төслийг  хэрэгжүүлж,  хамтарсан аялал, 10  орчим удаагийн гэрэл зургийн үзэсгэлэн гаргажээ. Одоо “Асах гэрэл” шоу нэвтрүүлгийг UBS  телевизтэй хамтран зохион байгуулж  байна. Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооныхон шинэ жилийнхээ баяраар шилдгүүдээ тодруулахад, “Орон нутгийн гэрэл зурагчдын зөвлөл”- өөс Баянхонгор, Салбарын оны шилдэг салбар, “Зууны мэдээ” сонины сурвалжлагч Д.Цэрэннадмидыг оны шилдэг гэрэл зурагчнаар шалгаруулж,  “Алтан цом” гардуулсан юм. Мөн “Хүн”,  “Байгаль” нэртэй зургийн уралдаан зарласнаа дүгнэсэн байна. Уг уралдаанд  68  хүний   250  гаруй бүтээл дундаас гурван номинациар шилдгүүдийг шалгаруулахад,  “Байгаль” сэдэвт Г.Ган-Өлзий, “Хүн” сэдэвт Н.Бат-Эрдэнэ, “Хот” сэдэвт Б.Чадраабал нар тэргүүн байр эзэлжээ. 

Холбоотой мэдээ