Өнөөдрийн арилжаагаар 10 компанийн хувьцааны ханш өслөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-12-20 17:29:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 319,688,338 төгрөгийн үнийн дүн бүхий 952,795 ширхэг хувьцаа арилжсанаас 10 компанийн хувьцааны ханш өсөв.

Тодруулбал 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурч 2 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Женко Тур Бюро" ХК-ийн JTB хувьцаа 13.64 хувиар "Бөхөг" ХК-ийн  BHG 11.11 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх Ган" ХК-ийн HGN хувьцаа 3.61 хувиар, "Ард Даатгал" ХК-ийн AIC хувьцаа 1.59 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 0.03 хувиар буурч 20346.15 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ, 2,407,922,911,572.59 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ