Завханы цэргүүд ар гэрийнхээ илгээмжийг хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-03-10 13:03:07

Завхан аймгийн ЗДТГ-аас хугацаат цэргийн алба хааж буй цэрэг эрсээ эргэлээ.

Аймгийн ЗДТГ-ын ажлын хэсгийнхэн Ховд аймагт байрлах Зэвсэгт хүчний 123, Баян-Өлгий аймагт байрлах Зэвсэгт хүчний 340, Увс аймагт байрлах Хилийн цэргийн 0245, 0311 дүгээр ангиудын 13 заставт тус тус ажиллаж нийт 2700 орчим км замыг туулсан байна. Энэ үеэр Завхан аймгаас цэргийн алба хааж буй цэрэг дайчидтай сар шинийн золголтын арга хэмжээг зохион байгуулж,  аймгийн Засаг даргын мэндчилгээ, гарын бэлэг, ар гэрээс явуулсан бэлэг, захидал зэргийг гардуулан өгчээ.

Мөн тэдний санал сэтгэгдлийг нь сонсон, ахуй нөхцөл, сургалт бэлтгэлийн явцтай танилцаж, аймгийн ХЖТ-ийн уран бүтээлчдийн урлагийн тоглолтыг үзүүлсэн байна.

Цэрэг эрсээ эргэх ажлыг бусад аймагт үлгэрлэх хэрэгтэй гэв

Завхан аймгийн хугацаат цэргийн алба хаагчид албаа хаах өндөр сэтгэл зүйтэй, алба хаах цэргийн эрдэмд суралцах нөхцөл бололцоогоор бүрэн дүүрэн хангагджээ.

Учир нь Завхан аймгийн ЗДТГ-аас жил бүр уламжлал болсон хугацаат цэрэг эрсээ эргэх үйл ажиллагаанаас илт харагдаж байлаа. Түүнчлэн нутгаасаа хол газар цэргийн алба хааж буй  цэрэг эргэх ажиллагааг зохион байгуулж байгаа нь  цэрэг дайчид төдийгүй анги байгууллагын удирдлагаас ихээхэн сайшааж, цаг улирлын энэ хүнд нөхцөлд бэрхшээл саадыг үл харгалзан эх орны торгон хилд үүргээ гүйцэтгэж буй нутгийн хүүдээ үүнээс илүү их сэтгэлийн дэм байхгүй гэдгийг цэрэг эрс ч тэр ар гэрийнхэн нь тэр ам сайтай буй юм. Энэхүү үйл ажиллагааг бусад аймагт үлгэр жишээ болгон ажиллахыг Завхан аймгийн удирдлагуудаас хилийн цэргийн анги салбарын удирдлагууд хүсч байв.

Завхан аймаг Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ