Ахлах ахлагч Т.Эрдэмсайханыг “Арван тавны цагдаа”-аар өргөмжлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба /НХЖХОНАБХА/-ны Эргүүл, тусгай хамгаалалтын хэлтсийн цагдаа, ахлах ахлагч Т.Эрдэмсайханыг “Арван тавны цагдаа”-аар өргөмжилж, хантааз, талгай, энгэрийн тэмдэг, мөнгөн шагнал гардуулав.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2018.12.28/ ЦЕГ-ын Ёслол хүндэтгэлийн танхимд болж дээрх шагналыг ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, хурандаа С.Баатаржав гардуулав. Түүнчлэн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийн тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар хууль сахиулах салбарт эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажилласан алба хаагч, ажилтнуудыг Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, Алтангадас одон, Цэргийн хүндэт медаль, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнав. Мөн ХЗДХ-ийн сайдын тушаалаар Хууль зүйн албаны тэргүүний ажилтан, Цагдаагийн алдар, Хүндэт жуух бичгээр дөрвөн алба хаагчийг шагнасан юм.
Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл үр бүтээл гаргаж ажилласан алба хаагчдад ЦЕГ-ын даргын тушаалаар Цагдаагийн гавьяа тэмдэг, хугацааны өмнөх цол гардууллаа.