“Форбес” сэтгүүл Монголыг аялахад тохиромжтой 10 улсын нэгээр нэрлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-01-01 15:34:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Форбес” сэтгүүл аялахад тохиромжтой шилдэг 10 улсын нэгээр манай улсыг нэрлэсэн байна.

НҮБ-ын харьяа Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас аялал жуулчлалын салбар нь 2017 онд 1.3 их наяд ам.долларын орлого олж дэлхийн экспортын 3 дахь тэргүүлэх ангилал болсон хэмээн зарласан.

Харин Монгол Улсад 2017 оны байдлаар 542 мянган гадаадын зорчигчид, үүнээс 469.3 мянган жуулчин хүлээн авсан. Энэ нь 2016 онтой харьцуулахад 16.1 хувийн буюу 65.1 мянган жуулчдын өсөлт үзүүлж аялалын салбараас олж буй орлогоор дэлхийн тэргүүлэх улсын тоонд багтсан хэмээн НҮБ-ын харъяа Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас үзжээ.

Түүнчлэн Форбес сэтгүүлээс 2019 оны дэлхийн шилдэг 10 зорин очих газар, Инсайдер сэтгүүлээс хуримаа хийсэн хосууд бал сараа тэмдэглэх 13 шилдэг очих газрын нэгээр Монгол Улсыг нэрлэсэн байна.

 

Холбоотой мэдээ