ӨНӨӨДӨР: “Ойн хомсдол, доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөр” хэлэлцүүлэг болно

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2019-01-04 08:16:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 04-нд болох үйл явдлын тойм:

Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд “Ойн хомсдол, доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөр” хэлэлцүүлэг болно. Утас: 88054040

09.00 цагт НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвийн үйл ажиллагаатай танилцана. Уас: 70119921, 99268461

10.30 цагт Хангарди ордонд Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хуралдаан болно. Утас: 70119921, 88084523

11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд “Медиа боловсрол суваг” компаниас “Mongolia’s next top model 2018” нэвтрүүлгийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт СУИС-ийн “Оюутан” театрт Тэргүүлэх профессор, Ардын багш С.Дуламын “Эрдэм шинжилгээний өгүүллийн чуулган” гурван боть номын нээлт болно. Утас: 99237173

Холбоотой мэдээ