С.Чулуунбаатар: Р.Чойномын хөргийг хавчигдаж явсныг нь бодож урласан
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. "Бест арт" танхимд дэлгэсэн, яруу найрагчдын хөрөг зургийн дотор, Төрийн шагналт, яруу найрагч Ринчений Чойномын хөргийг хүмүүс ихэд сонирхож байлаа. Уг хөргийг урласан зураач С.Чулуунбаатар бүтээлээ ингэж тайлбарлав.
Зураач С.Чулуунбаатар хэлэхдээ “Надад таван яруу найрагчийн хөрөг зурах үүрэг ногдсон. Тэдний нэг нь яруу найрагч Р.Чойномын хөрөг юм. Энэ хөргийг бүтээхдээ билиг танхай яруу найрагчийн дотоод ертөнц, мөн чанарыг нь зурагтаа тод илэрхийлэхийг хүссэн. Хөрөг зурагтаа улаан өнгийг давамгай хэрэглэсний учир нь, хуучин нийгэмд хавчигдаж явсан амьдралыг нь өгүүлэхийг бодсонтой холбоотой. Бас зурвасхан цэнхэр гэрэл тусгасан нь ганцаардаж, бусдаас ялгардаг байсныг нь гаргах гэснийх юм" хэмээв.