УДЭТ-т энэ сард "Тамгагүй төр", "Жаргаагүй нар" жүжгийг тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ оны босгон дээр "Нэгдүгээр сард ямар үзвэртэй байх вэ?" гэдгийг бид мэдээлсэн. Тухайн үед УДЭТ хараахан хуваариа гаргаагүй байсныг ч дуулгасан. Тэгвэл Улсын драмын эрдмийн театр энэ сарын үзвэрийн хуваариа гаргажээ.
Тус театрын уран бүтээлчид Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн зохиол "Тамгагүй төр" түүхэн, эмгэнэлт жүжгийг энэ сарын 18-нд 19 цагаас, 19,20-нд 18 цагаас тоглоно. Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазарын "Жаргаагүй нар" эмгэнэлт жүжгийг энэ сарын 23-нд 19 цагаас, 24-нд 19 цагаас тус тус тоглохоор болсон байна.