МУГЖ Э.Амартүвшин Жорж Жермоний дүрд анх удаа тоглоно

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2016-03-11 09:13:35

Ж.Вердигийн "Травиата" дуурь энэ сарын 12-13-нд буюу амралтын өдрүүдэд УДБЭТ-ын тайзнаа эгшиглэнэ.

Дуурийн гол дүр Виолеттад МУГЖ Ө.Уянга, түүний найз Флорад СТА Р.Доржхорол, Альфред Жермонд Б.Батжаргал, Альфредын эцэг  Жорж Жермонд МУГЖ Э.Амартүвшин, Виолеттагийн зарц Анинад СТА Ш.Наранчимэг нар тус тус тоглох юм.

Ж.Верди гурван бүлэгт энэхүү дууриа 1852 онд бичиж, 1853 оны гуравдугаар сарын 6-нд Италийн Ла Фенис театрт нээж байсан гэдэг. Анх уг дуурийг гол баатрынх нь нэрээр “Виолетта” гэж нэрлэж байжээ. Цомнолыг хүү Александр Дюмагийн “Камелийн цэцэгт хатагтай” зохиолоос сэдэвлэн Франческо Мариа Пиаве бичсэн байдаг.

Эл бүтээл өдгөө алдаршиж, дуурийн театрын урын санд зайлшгүй байх бүтээлийн нэгд зүй ёсоор тооцох болжээ. Дэлхийн театрын 2012-2013 оны улирлын “Дуурийн сан”-д дэлхий дахинд хамгийн олон тоглосон дууриар шалгарсан юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ