ШӨХТГ: Шатахууны үнийг 50-200 төгрөгөөр бууруулах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-01-07 19:04:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ тогтмол буурч байгаа тул шатахууны үнийг литр тутамд дахин 50-200 төгрөгөөр бууруулах боломжтой гэж ШӨХТГ үзэж байна.

Засгийн газраас өгсөн үүрэг даалгавар болон хил дээрх үнэ буурсныг харгалзан шатахуун импортлогч компаниуд он гарсаар бензиний үнийг литр тутамд 100 төгрөгөөр бууруулаад байгаа билээ. Гэтэл ОХУ энэ сард хил дээрх үнээ дахин буулгажээ. Үүнтэй уялдуулж, шатахуун импортлогч ААН-үүд үнэ өсөх үед үнийг нэмсэн бол одоо буурч буй нөхцөлд үнийг мөн бууруулж байх учиртай гэсэн байр сууриа илэрхийлж, энэ талаар ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын хэлтсээс шатахуун импортлогч ААН-үүдэд албан бичиг хүргүүлжээ. Үүний хариуд 8 компани үнээ литр тутамд 50-100 төгрөгөөр буулгаснаа хариу мэдэгдээд байгаа юм байна.  

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ