Цэцийн дарга асан Н.Жанцан “Төр дээдлэх соёл” номоо хэвлүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРҮндсэн хуулийн цэцийн дарга асан Монгол Улсын гавьяат хуульч, доктор, профессор Н.Жанцан 100 асуулт, хариултаас бүрдсэн “Төр дээдлэх соёл” хэмээх номоо хэвлүүлэн, нийтэд хүргэжээ.
Сэтгүүлч, хуульчдын баг тусгайлан бэлтгэсэн 100 асуултад хариулах хэлбэрээр боловсруулсан уг номд Наваанпэрэнлэйн Жанцан хэмээх хүний амьдрал, ажил үйлс төдийгүй, бүтээл туурвил, хүсэл мөрөөдөл, санаа бодол, дурсамж зэрэг өргөн хүрээг хамарчээ.
Профессор Н.Жанцан “Миний хариулж чадах, тэгэхдээ асууж буй асуулт нь цагийн шалгуур даах, уг асуулт, хариултыг хэдэн жилийн дараа ч уншсан хүнд хэрэг болох талаас нь бодож энэ номыг бэлтгэсэн” хэмээн номынхоо тухай өгүүлжээ.
Н.Жанцан нь БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат, Бага Хурлын гишүүн байсан, Үндсэн хуулийн цэцийн анхны гишүүний нэг төдийгүй Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга, орлогч дарга, гишүүний албыг 24 жил тасралтгүй хашиж яваа нэгэн юм. Тэрбээр одоо Үндсэн хуулийн цэцийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна.
Н.Туяа