Төрийн байгууллагуудын 2018 оны ажлын тайланг сонсож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын зөвлөл өчигдрөөс тус тус
аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын 2018 онд хийсэн ажлын
тайланг сонсож, дүгнэлт өгч байна.
Хуваарийн дагуу нийтдээ 51 байгууллага аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ, хамтран ажиллах төлөвлөгөөний биелэлт, төсвийн захиран зарцуулалт, гаргасан шинэ санаачилга, ахиц дэвшил болон холбогдох хууль тогтоомжуудыг хэрхэн биелүүлснээ тайлагнах аж.
Зөвлөлийн гишүүд байгууллагуудын удирдлага болон ажилтан, албан хаагчидад төрийн
албан хаагчийн ёс зүйг чанд баримтлаг, харилцааны соёлыг дээшлүүлэх, төрийн
үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх, батлагдсан бүтэц орон тоонд
багтаан үйл ажиллагаа явуулах, байгууллагыг төсвийг хэмнэлттэй, үр ашигтай
зарцуулах, үйл ажиллагаагаа ил тод болгох, иргэдээс ирсэн өргөдөл, гомдол,
хүсэлтийн хариуг хугацаандаа өгч байх зэрэг үүрэг даалгавруудыг өгч байна.
Байгууллагуудын тайлан сонсох ажил гурван өдөр үргэлжилнэ.