Ц.Цолмон: Жагсаал зохион байгуулагчид УИХ-ын даргын тайлбарыг хүлээн авсангүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-01-10 16:18:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн тайван жагсаал зохион байгуулж буй УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Х.Нямбаатар нарыг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын талаар УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон товч мэдээлэл өгөв. Тэрээр, “Төв талбайд болж буй жагсаалыг зохион байгуулж буй УИХ-ын 5 гишүүн болон жагсагчдын төлөөллөөс бүрдсэн нийт 9 хүн УИХ-ын даргатай уулзсан. УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн сарын 27-нд болсон жагсаалд оролцогчдын шаардлагад албан ёсоор хариу өгөхөөр бэлдсэн байсан ч, гишүүдтэй хамт орж ирсэн жагсагчдын төлөөлөл УИХ-ын дарга руу дайрлаа. Үүнийг төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид таслан зогсоосон. Жагсагчдад хүргүүлэхээр төлөвлөсөн УИХ-ын даргын тайлбарыг хэвлэл, мэдээллийн байгууллагуудаар дамжуулан олон нийтэд танилцуулна” гэлээ.

Холбоотой мэдээ