“Хү” хамтлагийн уран бүтээл дэлхий нийтийн анхаарлыг татаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГВАШИНГТОН. /Kottke/.
Монголын “Хү” хамтлагийн
уран бүтээлчид уламжлалт хөгжмийн зэмсгүүд болон хөөмийг Өрнөдийн хөгжмийн хэв
маягтай хослуулсан уран бүтээлээрээ дэлхий нийтийн анхаарлыг ихээхэн татаж
байна.
Хамтлагийн уран
бүтээлчид Монгол ардын уламжлалт хөгжмийн зэмсгүүд болох морин хуур, төмөр хуур
болон товшуур зэрэг хөгжмийг рок урсгалын басс цохилт болон бөмбөртэй хослуулсан
байна. Мөн хөөмийлэхдээ урт үсээ хойш урагш шидэлж буй нь 1980-аад оны үеийн “Металлика” зэрэг хүнд метал рок урсгалын хамтлагуудыг санагдуулам байгаа аж.
Монгол хөгжмийг судлаачдын үзэж буйгаар, “Хү” хамтлагийн уран бүтээл гадаад хүмүүсийн сонирхлыг ихээхэн татаж байгаа нь орчин үе ба эртний, дорнын ба өрнийн элементүүдийг хослуулсантай холбоотой ажээ.