Бүх оддын тоглолтын санал хураалтыг Леброн Жеймс тэргүүлж байна

Дэлхийн мэдээ | Спорт
khulan@montsame.gov.mn
2019-01-11 15:05:14

ВАШИНГТОН. /Xinhua/. Лос Анжелес Лейкэрс багийн тоглогч Леброн Жеймс болон Милуоки Бакс багийн тоглогч Йаннис Антетоктоумпо нар Бүх оддын тоглолтын санал хураалтад Өрнөд болон Дорнод бүсдээ тус тус тэргүүлж байна.


Өрнөд бүсийн нэгдүгээрт жагсаж буй Л.Жеймс нийт 2.779.812 санал авсан бол Дорнод бүсдээ тэргүүлж буй Й.Антетоктоумпод 2.670.816 хүн саналаа өгчээ. Өрнөд бүсийн эхний гурван байрт Л.Жеймс, Лука Дончич, Кевин Дюрант нар жагсаж байгаа бол Дорнод бүсийг Й.Антетоктоумпо, Каваи Леонард, Жоэл Эмбиид нар тэргүүлж байгаа ажээ.


АНУ-ын Сагсан бөмбөгийн холбооноос жил тутам зохион байгуулдаг Бүх оддын тоглолтын 68 дахь удаагийн наадам ирэх хоёрдугаар сарын 17-нд Хойд Каролина муж улсын Шарлотт хотноо болно. 

Холбоотой мэдээ