Дэлгэрэх суманд гадны аймгийн 28 мянга гаруй мал өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-01-11 18:08:47

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймгийн малчдын 28 мянга гаруй мал отроор өвөлжиж байна.

Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумаас 1000 гаруй толгой, Хэнтий аймгийн Галшар сумаас зургаан өрхийн 23 мянга орчим, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумаас 4000 мянга орчим мал иржээ.

Тус сум энэ жил 206.2 мянган мал тоолуулсан. Сумын нийт нутгаар цасгүй, цаг агаар тогтуун, дулаахан байгаа тул малчид отроор явалгүй нутагтаа өнөтэй сайхан өвөлжиж байна. Харин цас орохгүй удвал ус хомсдож,  мал улдаж, харын зуд болох авултай хэмээн малчдын төлөөлөл ярив.

Дашрамд дурдахад Дэлгэрэх сум малынхаа тоогоор аймагтаа хоёрдугаар байрт бичигддэг төдийгүй 60 гаруй мянгат малчинтай аж. 

Холбоотой мэдээ