Майк Помпео Ойрхи Дорнодод хийж буй айлчлалаа зогсоохоор болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /АР/. Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео гэр бүлийнх нь гишүүдийн нэг нас барсантай холбоотойгоор Ойрхи Дорнодын орнуудад хийж буй айлчлалаа зогсоож байна гэж АНУ-ын Төрийн Департамент мэдээлжээ.
Энэ сарын 8-нд эхэлсэн айчлалынхаа үеэр Помпео Персийн булангийн зургаан улсад айлчилж, Катарын эргэн тойронд үүссэн асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байсан байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын айлчлал Кувейт улсад очсоноор өндөрлөх байв. Тус улс Катар болон хөрш орнуудын хооронд үүссэн зөрчилдөөнийг зохицуулахад зуучлагчийн үүргийг гүйцэтгэх юм.
“Помпео Оманы нийслэл Маскат хотод уулзалт хийснийхээ дараа АНУ-д буцаж ирнэ. Тэрбээр гэр бүлийнхээ гишүүний оршуулгад оролцохын тулд айлчлалаа зогсоож байна” гэж АНУ-ын Төрийн Департаментын төлөөлөгч Роберт Палладино мэдээлснийг Блүүмберг агентлагт уламжилжээ.