Махны үнэ 700-2000 төгрөгөөр нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-01-14 21:04:25

Архангай /МОНЦАМЭ/. Архангайд махны үнэ өссөн байна. Өнөөдрийн байдлаар "Хасу" нийтийн худалдааны төвийн махны тасагт жижиглэнгийн худалдаагаар үхрийн ясгүй мах 9000, ястай нь 8500 төгрөг, адууны мах 7500, хонины мах 7000, ямааны мах 6800 төгрөг болж өсчээ.

Өнгөрсөн оны 10-р сард үхрийн ясгүй мах 7500, ястай нь 7000 төгрөг, харин ямааны мах 4500-гаас 4800 төгрөг байсан мах оны өмнө хоёр ч удаа нэмэгдэж одоогийн үнэ тогтсон гэдгийг махны жижиглэнгийн худалдаачид хэлж байна. Мөн ченжүүд малчдаас бөөний үнээр авахдаа өндөр үнээр авдаг, урд жилүүдээ бодвол өдөрт ордог мах нь эрс багассантай холбоотой гэж байлаа. Махны ченжүүд малчдаас үхрийн махыг 6000 төгрөгөөр, адууны махыг 5500, хонины махыг 5000 төгрөгөөр бөөндөж авч байгаа юм байна.


Эрдэнэбулган суманд хоёр ч хувийн компани 250 гаруй тн мах нөөцөлсөн байна. Нөөцийн мах гарах үеэр махны буурна гэдгийг иргэд хэлж байв. 

Махны тасагт хонины сүүлний өөх кг нь 5000, тэмээний бөх кг нь 4000 гэж байв.

 

    

Холбоотой мэдээ