Мөсний зузаан харилцан адилгүй байгааг санууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-01-15 13:14:28

Баянхонгор /МОНЦАМЭ/. Гол мөрний мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа ч аймгийн нийт нутгаар цасгүй, цаг агаар тогтуун байсны улмаас зарим газар мөс гүн хөлдөөгүй, бэхжээгүй, нуурын толио болон голын нийт уртын дагуу зузаан нь харилцан адилгүй байгааг Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд байгаа эсэх нь баталгаатай биш учир жолооч болон холын тээвэрчид цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, малчид мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг мөн анхаарууллаа.
Орон нутагт зорчин явагчдыг баталгаатай зам гүүрээр гарах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаж, болгоомжтой зорчихыг давхар сануулав.
Холбоотой мэдээ