Иргэдийн өргөдөл, гомдлын 99 хувийг шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-01-15 11:08:30

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь 2018 оны байдлаар 1200 гаруй хандалт, 2017 онд 2009 хандалт тус тус хүлээн авчээ. Нийт хандалтын 763 буюу 63 хувийг гомдол, 301 буюу 25 хувийг мэдээлэл, лавлагаа, 143 буюу 12 хувийг санал, хүсэлт эзэлж байна. Дээрх өргөдөл, гомдлын 1195 буюу 99 хувийг хугацаанд нь шийдвэрлэн эргэн мэдээлжээ.

“Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах төв”-д Өвөрхангай аймгийн төрийн албан хаагчтай холбоотой 52 иргэн хандсаныг холбогдох байгууллагад уламжилж, иргэдийн санал, хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлээд байна. Иргэдээс ихэвчлэн төрийн үйлчилгээний албан хаагчдын харилцаа хандлага, ая тухтай ажиллах амьдрахтай холбоотой санал шүүмжлэл ирсэн байна.

Холбоотой мэдээ