Д.Дорлигжавын өмгөөлөгч нар шүүхэд гомдол гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-15 13:38:01
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, түүний дүү Д.Баатар нарыг үндэслэлгүй цагдан хорьсон гэх өмгөөлөгчдийнх нь гомдлыг маргааш 11.00 цагт Хан-Уул дүүргийн шүүхийн танхимд хэлэлцэнэ.

Энэ сарын 8-нд АТГ-аас Д.Дорлигжав, Д.Баатар нарын гэр, албан өрөөнд нэгжлэг явуулж, улмаар тэднийг нэг сарын хугацаатай хорих шийдвэр шүүхээс гарсан. Харин тэдний өмгөөлөгч Д.Оросоо, А.Ууганбаяр нар шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж гомдол гаргасан байна. Уг асуудлыг өчигдөр хэлэлцэх ёстой байсан ч өмгөөлөгчид шинээр нотлох баримт гаргана гэсэн үндэслэлээр хойшлуулжээ.

Хэргийг тодруулбал, Д.Дорлигжав нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан "Рекат Монголиа" ХХК-ийн дансаар Т.Ганболдоос 4 сая ам.долларын хахууль авсныг прокурорын байгууллагаас мэдээлсэн.

Холбоотой мэдээ