"Ус амин эрдэнэ” эко аялал зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-12 19:35:50

Архангай аймгийн Цэцэрлэг хотноо Монгол Улсын өрлөг жанжин Г.Дэмидийн нэрэмжит талбайгаас “Усыг хэмнэж, усны хомсдол бохирдлоос хамгаалъя” сарын аяны хүрээнд “Ус амин эрдэнэ” эко аяллыг энэ сарын 14-нд эхлүүлнэ.

Энэ арга хэмжээг Архангай аймгийн Чулуут голын сав газрын захиргаа, ус ашиглалтын Ундарга ХХК зохион байгуулж, “Дэлхийн зөн” олон улсын байгууллага ивээн тэтгэж байгаа юм байна.

Тус аяллынхан 3 автобусаар Цэцэрлэг хотын цэвэр усны эх үүсвэр болох Тарвуугийн гол, Урд Тамирын гол болон зарим гүний худгуудыг үзэж харахын зэрэгцээ ойр орчмын хог новшийг цэвэрлэх аж.

Архангай аймаг Л.Булган

 

Холбоотой мэдээ