Гахайн мялзан өвчин гарсан багт эргүүлийн хоёр пост ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-01-16 13:08:54
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Гахайн мялзан өвчин гарсан Сайнцагаан сумын Буянт хороолол буюу Мандал багийн нутаг дэсгэрт эргүүлийн 2 пост ажиллаж, зорчих хөдөлгөөнд зохицуулалт хийж, мэдээлэл өгч  байна.

Улсын чанартай Өмнөговийн төв зам тус багаас 500 метрийн зайтай явж өнгөрдөг ба мялзан өвчин нь уг өвчний үүсгэгчээр бохирдсон түүхий эд, ялангуяа түүхий мах, хоолны хаягдлаар хооллох болон нохой, муур, тээврийн хэрэгсэл, хүний өмссөн хувцсаар дамжин тархах боломжтой ажээ.

Мөн Аймгийн ОБГ, Цагдаагийн газар, МХА, Сайнцагаан сумын ЗДТГ, аймгийн Мал эмнэлгийн албаны хамтарсан 2 ажлын хэсэг гарч, зоогийн газар, хүнсний зах, дэлгүүрүүдэд үзлэг, шалгалт хийж байгаа талаар ОБГ-аас мэдээлж байна.

Тус багийн нутаг дэсгэрт мялзан өвчин гарсантай холбогдуулан зоогийн газар, хүнсний зах, дэлгүүрүүдэд гахайн түүхий мах худалдаалах, тээвэрлэж оруулж ирэх, өвчний голомтот нутаг дэвсгэрт шаардлага бага бол орж гарахгүй байх,  багийн нутаг дэвсгэрээр дайрч өнгөрөхдөө зогсохгүй явахыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж, ард иргэдэд мэдээлэл хийсэн байна.

Өвчний голомтот багийн нутаг дэвсгэрт 5 өрхийн адуу, бог малаас гадна гахайтай хоёр айл байгаа ажээ. 

Холбоотой мэдээ