Орон нутгийн замд ачаа тээврийн стандартыг шалгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-16 17:47:43
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба /ТЦА/, Авто тээврийн үндэсний төв /АТҮТ/ хамтран орон нутгийн замд хөдөлгөөнт хяналтын цэг байгуулж ачаа тээврийн стандарт, тээврийн хэрэгслийн зөрчлийг шалгаж эхэллээ.

Сар шинийн баяр дөхсөнтэй холбоотойгоор орон нутгаас нийслэлийг зорих замын ачаалал нэмэгдэж байгаа энэ үед гэмт хэрэг, осол гарахаас урьдчилан сэргийлж “Сар шинэ-Тээвэрлэлтийн гэрээгүй зорчигч тээвэр” хамтарсан хяналт шалгалтыг  өнөөдрөөс эхлүүлжээ. Хяналт шалгалт ирэх сарын 04-нийг хүртэл Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг дэх зорчигч тээврийн төв, аймгууд дахь авто тээврийн болон Замын цагдаагийн  хяналтын пост, хөдөлгөөнт эргүүлийн цэгт зохион байгуулна гэж АТҮТ-өөс мэдээллээ.

Иймээс жолооч, ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд: Автотээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм бусад холбогдох хууль, тогтоомж, стандартын хэрэгжилтийг ханган хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Холбоотой мэдээ