Хутаг-Өндөр сум ухаалаг худагтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-01-17 13:05:22

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр суманд иргэд хүссэн үедээ төлбөрийн карт уншуулан ус авах ухаалаг худагтай боллоо.

            “Илчит хутаг” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар энэ автомат худгийг ашиглалтад оруулж, иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээ авах нэгэн боломж олгоод байна.

            Хэрэглэгчид эхний ээлжинд 1500 литр ус авах эрхтэй, 3000 төгрөгийн карт авч, цаашид хүссэн хэмжээгээрээ цэнэглэн хэдийд ч усаа авах боломжтой гэж “Илчит хутаг” үйлдвэрийн газрын дарга О.Далайцэрэн ярилаа. 

Холбоотой мэдээ