ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал хойшлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-18 17:08:07
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХЯ-ны үүдэнд ажилтныхаа аминд хүрсэн тус яамны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов.

Дээрх хурал өнөөдөр болох ёстой байсан ч талуудын хүсэлтээр энэ сарын 25-ны 11.00 цаг хүртэл хойшлуулсныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ. 

Өнгөрсөн оны наймдугаар сарын 09-ний 21.45 цагийн үед “ЗТХЯ-ны үүдний дэргэдэх хөшөөний хажууд амиа алдсан хүн байна” гэсэн дуудлага Цагдаагийн байгууллагад иржээ. Цагдаагийн алба хаагчид хэргийн газар очиж шалгахад ЗТХЯ-ны Хяналт, шинжилгээ дотоод аудитын газрын дарга 38 настай Л.Гомбосүрэн нь гадны нөлөөтэй амиа алдсан байв. Түүний амь насанд халдсан хэрэгт холбогдуулан тус яамны газрын дарга 48 настай Б.Махбалыг сэжигтнээр татан шалгасан. Прокурорын байгууллагаас эл хэргийг хянаад, оны өмнөхөн шүүхэд шилжүүлжээ.

Холбоотой мэдээ