Хакүхо М.Даваажаргал 7 даваатай башёг тэргүүлж байна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-01-19 17:14:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёгийн долоо дахь өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Шохозаныг төвөггүй давж долоон даваатай дээд зиндааг ганцаараа тэргүүлж эхэллээ.


Түүний араас нэг унаатай 4 бөх нэхэж байна. Энэ башёгийн 7 дахь өдөр Сэкиваке Тамаваши Б.Мөнх-Оргил, Точиозан нар учраа тааран барилдаж Тамаваши давснаар 5 даваа, 2 унаатай болов. Сэкиваке Такакейшёо энэ өдөр Ичиножёо А.Ичинноровыг давж 5 даваа, 2 унаатай болсон бол Ичиножёо 4 даваа, 3 унаатай боллоо.

Харин Такаясү, Котошёогикүг давснаар 4 даваа, гурван унаатай болсон бол Котошёогикү мөн адил даваа унаатай байна. Харин Озэки Гойэдо, Шодайг давж 3 даваатай болов.

















































Харин Такаясү, Котошёогикүг давснаар 4 даваа, гурван унаатай болсон бол Котошёогикү мөн адил даваа унаатай байна. Маэгашира цолтой Чиёошома Г.Мөнхсайхан, Ишиюүрад унаснаар гурав гурван даваа унаатай болж, Ишиюүра 5 даваа, нэг унаатай байна. Харин Озэки Гойэдо, Шодайг давж 3 даваатай болов.

Холбоотой мэдээ