Золбин муур, нохой устгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-01-21 16:53:39

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын “Тохижилт Сайншанд-Хот тохижилтын газраас золбин муур, нохой устгах ажлыг нэгдүгээр сарын 21-нээс эхлэн зохион байгуулж байна.

Нохой муур устгах ажилд жилдээ 15 сая орчим төгрөг зарцуулдаг бөгөөд нэг нохойг 9000 орчим төгрөгөөр бодож  мэргэжлийн анчнаар устгуулдаг аж.

Энэ удаа ойролцоогоор  800-900 нохой устгахаар төлөвлөжээ. Сайншандын хэмжээнд жил бүр 2000 орчим нохой устгадаг хэдий ч удалгүй өсчихдөг нь хөдөөний айлууд дөнгөж төрсөн зулзган гөлөгнүүдийг олноор авчирч Сайншандад төөрүүлдэгтэй холбоотой юм.

Тиймээс иргэд өөрийн эзэмшлийн муур нохойгоо хашаандаа байлгах, гэрчилгээ пайзжуулах хэрэгтэй байгааг сумын ЗДТГ-аас анхаарууллаа.

Холбоотой мэдээ