Сайншанд сумын хүн ам 3.1 хувиар өсчээ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-01-21 17:31:41

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын хүн ам 3.1 хувиар өсчээ. Сумын Засаг даргын захирамжийн дагуу өнгөрсөн оны 12 дугаар сарын 07-14-нд зохион байгуулсан хүн амын бүртгэл, мал тооллогын дүнгээр  сумын суурин хүн ам 25559 хүрч өмнөх оныхоос 3.1 хувиар өссөн аж.

Харин мал сүргийн тоо 116.8 мянга хүрч өмнө оныхоос мөн л 6.3 хувиар өссөн байна. Орон нутагт  уул уурхай, аялал жуулчлал, үйлчилгээний салбар нэмэгдэж   жижиг үйлдвэрлэл ихэссэнээр хүн ам суурьших нөхцөл бүрдсэн аж.

Дашрамд дурдахад Сайншанд сумаас зүүн хойш 18 км-т баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэр болон аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээ  өссөнөөр орон нутагт  дагалдах  жижиг бизнес цэцэглэж 2025 он гэхэд Сайншанд сумын хүн ам 50 мянга хүрэх тооцоог албаныхан гаргасан байна.

Холбоотой мэдээ