Ам.долларын төгрөгтэй харицах ханш 2.23 төгрөгөөр суларчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-15 12:12:49

Ам.долларын төгрөгтэй харицах ханш энэ сарын эхнээс 2.23 төгрөгөөр суларчээ.

Монголбанк энэ сарын 10-нд зохион байгуулсан гадаад валютын дуудлага худалдаагаар ам.долларыг 2048.75 төгрөгөөр борлуулсан бол өнөөдөр арилжааны банкуудад 2046.52 төгрөгийн нэг ханшаар 6 сая ам.доллар нийлүүлжээ.

Энэ нь он гарснаас хойш ам.долларын төгрөгтэй харьцах ханш суларсан анхны тохиолдол болж байна. Төв банк энэ оны нэгдүгээр сарын 05-нд зохион байгуулсан гадаад валютын дуудлага худалдаагаар ам.долларыг 1997.27 төгрөгөөр боруулж байсан. Үүнээс хойш ам.долларын ханш тогтмол өссөөр байсан билээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ