Баяжуулах үйлдвэрийн хамт олон 2018 оны төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-02-01 11:38:31
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн хамт олон нохой жилийн хөдөлмөрийн аваргуудаа тодрууллаа.


Хөдөлмөрийн аваргаар Бутлан тээвэрлэх хэсгийн бутлуурчин Ё.Болд, механикч О.Архарбай, Үйлдвэр техникийн албаны сургалтын инженер Ж.Батболд, Нунтаглан баяжуулах хэсгийн гүүрэн кранчин С.Наранжаргал,  цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин Б.Ганзориг, Өөрөө нунтаглан баяжуулах хэсгийн бутлуурчин Б.Мянганбаатар нар шалгарчээ. Мөн  Шүүн хатаах хэсгийн оосорлогч  Ц.Эрдэнэбат нарын 21 ажилтан нохой жилийн  “Хөдөлмөрийн аварга”-аар тодорч, алд цэнхэр хадаг, мөнгөн аяга ,хүндэт өргөмжлөлийн эзэд боллоо. Мөн тэдний ажил хөдөлмөрийг үнэлж, Ерөнхий захирлын тушаалаар мөнгөн шагнал олгож байгаа аж.

Тус цех 2018 онд үйлдвэрлэлийн үндсэн  үзүүлэлтээ 100-аас дээш хувиар давуулан биелүүлж, хүдэр боловсруулалтыг 31 сая 520 мянган тоннд хүргэж ажилласан байна. Энэ нь 520 тонн хүдэр илүү боловсруулсан гэсэн үг юм. Мөн үйлдвэрлэлийн бусад үзүүлэлт нь 101.7-118.9 хувиар давж биелсэн байна. Үйлдвэрлэлийн төлөвлөгөө өндөр үзүүлэлттэй биелж, цехийн үйл ажиллагаа амжилт бүтээл дүүрэн байгаа нь  ажил үйлсээрээ манлайлж, хөдөлмөрийн аваргаар тодорсон ажилтнуудын хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон шагнал гардуулах ёслолын ажиллагааны нээлтийн үеэр онцоллоо

Холбоотой мэдээ