“Сэтгэлд хоногшсон дуунууд” эгшиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-03-15 14:03:42

Монгол Улсын Филармонийн уран бүтээлчид энэ сард гэр бүлийн үнэт зүйл, нийгмийн сайн сайханд уриалсан тоглолт, үзвэр үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, гэр бүлд ээлтэй орчинг бүрдүүлэх, хөгжмийн урлагийн ач холбогдлыг олон нийтийн оролцоо, дэмжлэгт тулгуурлан түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Бид нэг гэр бүл” төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Баянмонгол жазз найрал хөгжимчид  Монгол цэргийн өдөрт зориулан “Сэтгэлд хоногшсон дуунууд” тоглолт  энэ сарын 18-нд болно.

Тоглолтод Баянмонгол чуулгаас төрөн гарсан үе үеийн хөгжмийн зохиолчдын бүтээн туурвисан “Цэнгэлтэй үдэш”, “Зулзаган цагаан хус”, “Навчин дээрх шүүдэр”, “Дөрвөн улирал хоёр амраг”, “Аяны шувууд”, ”Энэ хүүхнүүд үү” зэрэг хуучны дуу эгшиглэх юм. Мөн Улсын филармонийн дуучин С.Баттулга, Т.Амина, Б.Дэлгэрбаяр, Б.Солонго, Л.Насанбуян, С.Нямбаяр, П.Өнөржаргал, Б.Наранбаатар нар оролцоно.

Тоглолтын тасалбарыг Улсын Филармонийн кассаар худалдахаас гадна 1900-1617 үнэгүй хүргэж  байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ