“Эрдэнэт үйлдвэр”-т “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн холбоо байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-02-03 10:31:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Эрдэнэт үйлдвэр”-ийн зарим албан хаагчид нэгдэж, “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн холбоо байгуулжээ.

Ингэснээр тус үйлдвэрт хоёр үйлдвэрчний эвлэлийн холбоо үйл ажиллагаа явуулж эхэллээ. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйллдвэрчний эвлэлийн холбоо өнгөрсөн сарын 17-нд ээлжил XII бага хурлаа зохион байгуулж, даргаар Б.Төгсбаярыг сонгосон байна. Харин тус холбооны зарим гишүүд Б.Төгсбаярыг даргаар сонгохыг эсэргүүцэж, “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн холбоог байгуулжээ.

“Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн холбоо энэ сарын 01-нд Орхон баймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс улсын бүртгэлийн гэрчилгээгээ гардаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагуудад танилцуулсан байна. Тус холбоог С.Эрдэнийг санал нэгтэйгээр сонгожээ.

Холбоотой мэдээ