Хоёр улсын асуудлуудыг холбоотнуудын хувиар шийдвэрлэхээр тохиролцжээ

Дэлхийн мэдээ | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-06 17:38:56

АНКАРА. /ТАСС/. Туркийн Гадаад хэргийн орлогч сайд Седат Онал болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн улс төрийн асуудал эрхэлсэн орлогч дарга Дэвид Гейл нар Вашингтонд болсон яриа хэлэлцээний үеэр хоёр улсын асуудлуудыг холбоотнуудын хувиар шийдвэрлэхээр тохиролцжээ. Энэ тухай Туркийн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсан байна.


"Хоёр тал, бүс нутгийн асуудлуудыг хариуцсан ажлын хэсгүүдийг байгуулахаар Седат Онал, Дэвид Гейл нар энэ сарын 5-нд Вашингтонд уулзсан. Талууд Америк, Туркийн харилцааны стратегийн ач холбогдлыг дахин нотолж, асуудлыг холбоотнуудын хувиар шийдвэрлэхээр тохиролцжээ. АНУ, Туркийн өндөр дээд тушаалын хүмүүс Сирийн асуудлаар хамтран ажиллах, терроризмтай хамтран тэмцэх, батлан хамгаалахын салбарт хийгээд шүүх, консулын асуудлуудаар хамтран ажиллах асуудлыг хэлэлцэхээр уулзсан” хэмээн албан ёсны мэдээнд дурджээ. 

Холбоотой мэдээ