Цагаан сараар ахуйн гал түймрийн дуудлага зонхилжээ

Монголын мэдээ | Хууль
bolor@montsame.mn
2019-02-11 13:49:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын алба хаагчид энэ сарын 05-11-нийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллажээ.

Сар шинийн баярын өдрүүдэд Онцгой байдлын байгууллагын  нийт 10.626 алба хаагч /давхардсан тоогоор/ 2300 гаруй аврах, гал унтраах автомашин, техниктэй үүрэг гүйцэтгэсэн байна. Энэ хугацаанд аюулт үзэгдэл, ослын нийт 94 удаагийн дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллан, 20 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлэн, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

Харин нийт дуудлагын 70 орчим хувь буюу 64 нь ахуйн гал түймрийн дуудлага байсан бөгөөд гал түймрийн улмаас Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Ж /67 настай, эрэгтэй/ нас барсан байна.

Холбоотой мэдээ