Израиль улс Сирийн Эль-Кунейтра мужид цохилт өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-02-12 11:06:20

ДАМАСК. /SANA/. Израиль улс Сирийн өмнөд нутагт оршдог Эль-Кунейтра мужид цохилт өгчээ. Энэ тухай Сирийн төрийн мэдээллийн агентлаг мэдээлсэн байна.


Тус агентлагийн мэдээлснээр, Израилийн танкууд 1973 оны Араб-Израилийн дайны үеэр сүйдсэн эмнэлэгт цохилт өгчээ. Үүнээс гадна, Жабат-эль-Хашеб суурин дахь ажиглалтын нэг цэгийг устгасан байна. Цохилтыг мөн Телль-Дария дүүрэгт өгчээ.


Израиль улсын ээлжит түрэмгий дайралтын улмаас зөвхөн материаллаг хохирол учирсан бөгөөд энгийн иргэд болон цэргийн алба хаагчид амь эрстээгүй байна.


Өнгөрсөн оны долдугаар сард террористуудаас чөлөөлсөн Эль-Кунейтра муж нь Израиль улсын эзлэн авсан Голаны өндөрлөгийн ойролцоо оршдог юм.

Холбоотой мэдээ