Газар зохион байгуулалтын шинэчилсэн төлөвлөгөөг хэлэлцүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-02-13 09:27:37

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээний газар зохион байгуулалтын төлөвлөгөөг шинэчлэн боловсруулсан ажлын хэлэлцүүлэг Зуун мод сумын Солонго цогцолборт болж байна. 

Тус хэлэлцүүлэгт Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Төв аймгийн Засаг даргын тамгын газар, газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон аймгийн бүх сумын Засаг дарга, газрын асуудал хариуцсан даамлууд оролцож байна.


Төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах төслийн ажлыг аймгийн хэмжээнд нээлттэй зарласнаар "Лапланд Эко" ХХК тус төсөл дээр ажиллахаар шалгарчээ. Энэ төсөл хэрэгжснээр Төв аймгийн хэмжээнд судалгаанд суурилсан,  алсын хараатай газар зохион байгуулалтын ажлууд хийгдэнэ хэмээн аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга М.Отгонбат ярилаа.

Холбоотой мэдээ