Энэ сарын 24-нд дуут дохиог ажиллуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-03-16 08:54:13
oyuka_hu@yahoo.com

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригт улс орон даяар гамшиг, ослын дуут дохиог ажилуулж, гамшгийн үеийн бэлтгэл сургуулилт хийдэг. Энэ жил уг өдөр 24-нд тохионо.

Дуут дохио 16 цагт  дуугарах бөгөөд энэ үеэр иргэд гэр болон албан тасалгаанаасаа задгай талбайд гарч зогсох ёстой юм.

Орхон аймгийн хэмжээнд найман  газарт дуут дохионы хонх байрладаг.  Дуут дохиог ажиллуулах үеэр ОБГ-ын алба хаагчид томоохон худалдааны төв, албан байгууллага, цэцэрлэг, сургуулиудад үзүүлэх сургуулилт хийдэг. Энэ нь гамшиг ослын үед өөрийнхөө болон бусдын амь насыг аврахад анхаарах зүйлийг  үзүүлдэгээрээ онцлог юм.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ