Арвайхээр сум урлаг, спортын наадам зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-16 09:09:28

Арвайхээр сумын ИТХ, ЗДТГ-аас 2016 оныг “Залуучуудын хөгжлийн оролцоог нэмэгдүүлэх зорилтот жил” болгон зарласан.Энэ хүрээнд нийт байгууллага, иргэдийн дунд “Арвайхээр сумын урлаг, спортын наадам”-ыг зохион байгуулахаар бэлтгэж эхэллээ.

Тодруулбал спортыг бөхийн барилдаан, сагсан бөмбөг, 100 буудалт даам, ширээний теннис зэрэг төрлөөр, урлагийн наадмыг гоцлол болон ардын богино дуу, уртын дуу, нийтийн болон эстрад, хамтлаг дуучин, хөгжмийн төрлөөр явуулах бөгөөд оролцогчдыг 3 сарын 17 хүртэл бүртгэж, 1-р шатыг 3 сарын 22-23-ны өдрүүдэд, 2 шатыг 3 сарын 24-25 өдрүүдэд зохион байгуулах аж.

Эцсийн шатанд тунаж үлдсэн урлагийн авьяастнуудын нэгдсэн галаа тоглолт 4 сарын 4-ний өдөр 17 цагаас Хөгжимт драмын театрт болно.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ