Орхон аймаг шахмал түлш үйлдвэрлэхээр судалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-02-14 16:21:15
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт айл, өрх болон аж ахуйн нэгж байгууллагууд жилд дунджаар 34 мянган тн шахмал түлш хэрэглэх судалгаа гарчээ. Үүнийг аймагтаа  үйлдвэрлэх боломжийг орон нутгийн удирдлагууд судалж байна. Мөн шахмал түлшний үйлдвэр байгуулах талаар нэг иргэн, нэг аж ахуйн нэгж аймгийн ЗДТГ-т хүсэлт гаргаад байгаа ажээ.

Орхон аймаг 28 мянган өрхтэй. Үүний 17 мянга нь гэр хороололд амьдардаг. Тус аймагт шахмал түлшний үйлдвэр байдаггүй тул түүхий нүүрс хэрэглэдэг. Нэг өрх дунджаар 2-4 тонн нүүрс хэрэглэдэг байна.

Монгол Улсын Засгийн газраас айл, өрх албан байгууллагыг түүхий нүүрс хэрэглэхийг хориглох, хязгаарлах шийдвэр гарсаны дагуу “Таван Толгой түлш” ХХК коксжуулсан нүүрсийг шахмал түлш болгон хэрэглэх бэлтгэл ажил өрнөж байгаа. Шахмал түлшний үйлдвэр нь жилд дунджаар 500 мянган тн түлш үйлдвэрлэх боломжтой бөгөөд эхний ээлжинд Улаанбаатар хотын хэрэгцээг хангах гэнэ. Иймд Орхон аймаг өөрсдөө шахмал түлшээ үйлдвэрлэх боломжийг судалж байна.

 

Холбоотой мэдээ