Ховд аймаг Боррего Спрингс хоттой түншлэлийн харилцаа тогтоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-02-14 11:43:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ховд аймаг болон Америкийн Нэгдсэн Улсын Калифорни мужийн Боррего Спрингс хот хооронд түншлэлийн харилцаа тогтоох Санамж бичигт гарын үсэг зурах ёслол энэ сарын 11-нд Боррего Спрингс хотноо боллоо. Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 32 жилийн ойн хүрээнд ийнхүү хоёр хотын соёл боловсрол, аялал жуулчлал, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байгаа аж.

Санамж бичигт Ховд аймгийн Засаг дарга бөгөөд Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав, Сан Диэго хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Боррего Спрингс хотын ИТХ-ын төлөөлөгч Жим Десмонд нар гарын үсэг зурав. Энэхүү ёслолд Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Э.Галбадрал, Ховд аймгийн ИТХ-ын тэргүүлэгч М.Ганзориг, Засаг даргын тамгын газрын төлөөлөл, Сан Диэго, Боррего Спрингс хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөл, Боррего Спрингс хотын ТББ ба бусад албаны хүмүүс оролцлоо.

Холбоотой мэдээ