Красноярскт ахуйн хий дэлбэрсний улмаас 2 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-15 10:10:16

КРАСНОЯРСК. /ТАСС/. Красноярск хотын орон сууцанд ахуйн хий дэлбэрсний улмаас 2 хүн амиа алджээ. Аврах ажиллагаа дуусч, овоорсон нурангийг цэвэрлэсэн тухай Красноярскийн хязгаарын Онцгой байдлын ерөнхий газрын хэвлэлийн албаны мэдэгдэлд дурдсан байна.


Краснояркст 30 айлын орон сууцанд ахуйн хий дэлбэрсэн хэрэг өнгөрсөн пүрэв гарагийн орой болжээ. Байрнаас 12 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Түүнчлэн ослын улмаас 10 хүн бэртэж гэмтэж, 6 айлын орон сууц эвдэрч сүйджээ. Орон сууцанд ахуйн хий дэлбэрсний улмаас нэг эмэгтэй амиа алдсан тухай өмнө нь “ТАСС” агентлаг мэдээлсэн байна.


Сүүлийн үед ОХУ-д ахуйн хий дэлбэрч, иргэдэд ихээхэн хохирол учруулах явдал нэлээд газар авч байгаа билээ. Хамгийн сүүлд гэхэд ОХУ-ын Ростов мужийн Шахты хотын байранд ахуйн хий дэлбэрсний улмаас нэг хүн нас барж, тус байрны 8 болон 9 дүгээр давхрын дөрвөн орон сууц сүйдсэн бол Челябинск мужийн Магнитогорск хотын олон давхар орон сууцанд ахуйн хий дэлбэрсний улмаас 39 хүн амиа алдсан харамсалтай хэрэг өмнө нь гарсан билээ.

Холбоотой мэдээ