Америкийн хөрөнгө оруулагч Пхеньянд айлчилна гэх мэдээллийг няцаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-02-15 13:49:23

СИНГАПУР. /TASS/. Сингапурт оршин суудаг, Америкийн хөрөнгө оруулагч Жим Рожерс БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны урилгаар Пхеньянд айлчлахаар төлөвлөж байна гэх мэдээллийг тэрбээр өөрөө няцаасан байна. Хөрөнгө оруулагч энэ тухайгаа “The Straits Times” сонинд баасан гарагт мэдээлжээ.


“Энэ үнэн байгаасай гэж би маш их хүсэж байна. Гэвч би БНАСАУ-ын Засгийн газрын нэг ч төлөөлөгчтэй холбоо тогтоогоогүй” гэж “Rogers Holdings” компанийн удирдах зөвлөлийн дарга, санхүүч Жорж Соросын ажил хэргийн түнш асан, өдгөө 76 настай Рожерс хэлсэн байна. Тэрбээр Солонгосын хойгийн хойд хэсэгт хоёр ч удаа очиж байсан бөгөөд “дахин очихыг маш их хүсэж байгаагаа” ярьжээ.


Жим Рожерс БНАСАУ болон АНУ-ын дээд хэмжээний уулзалт хоёрдугаар сарын 27-28-нд Ханой хотод болсны дараа Пхеньянд айлчлахаар төлөвлөж байна гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүд урьд нь мэдээлсэн билээ. 


Холбоотой мэдээ