Хиллари Клинтон Флорида болон Огайо муж улсад тэргүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-16 12:42:55

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон Флорида муж улсад болсон сонгуулийн сунгаанд нам нэгт өрсөлдөгч Берни Сандерсыг ялжээ. Ийм урьдчилсан таамгийг “Associated Press” агентлаг, телевизийн “CNN” компани зэрэг Америкийн хэвлэл мэдээллийг гол хэрэгслүүд дэвшүүлсэн байна.

Тэд дүгнэлтээ саналаа өгсөн иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүнд үндэслэн гаргадаг.

Саналын хуудсын 75 хувийн тоолсны дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан 65 хувийн саналтайгаар тэргүүлж байгаа бол Вермонт муж улсаас сонгогдсон сенатч ердөө 32 хувийн санал авчээ.

Тус муж улсад Клинтон, Сандерс нар нам дотроос ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшигчийг тодруулах намын их хуралд оролцох 246 төлөөлөгчийн саналын төлөө өрсөлдөж байгаа юм.

Клинтон Огайо муж улсад болсон сонгуулийн сунгаанд өрсөлдөгч Сандерсыг ялсан гэж АР агентлаг урьдчилан таамаглаж байна.

Тус агентлаг дүгнэлтээ санал хураах байруудаас гарч буй иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүнд үндэслэжээ. Саналын хуудсын 3 хувийг тоолж дууссаны дараа Клинтон 66 хувийн санал авсан бол Ардчилсан намын сонгогчдын ердөө 33 хувь нь Сандерст саналаа өгсөн байна.

Ардчилсан намаас нэр дэвшигчид Огайо муж улсад 182 төлөөлөгчийн саналын төлөө өрсөлдөж байгаа юм.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ