Газардуулгын хамгаалалт тасарсаны улмаас Хөвсгөл аймаг 8 цаг харанхуй байлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-02-20 11:23:35

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Энэ сарын 18-ны орой 19 цагийн орчимд “Булган” дэд станцад 110 кВ-н Мөрөн агаарын шугам тасарч, Хөвсгөл аймгийн 17 суманд цахилгаан тасарсан бөгөөд 8 цагийн дараа буюу шөнийн 03 цаг 30 минутад гэрэл цахилгаантай болсон юм.

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээнээс 110 кВ-н Булган-Мөрөнгийн агаарын шугамд гурван бригад үзлэг хийж шалтгааныг тодруулахад газардуулгын хамгаалалт тасарсан байсан гэнэ. Мөрөн хотод 2 дизель ажиллуулж Дулааны сүлжээний контурыг эргүүлж байсан бол Нэгдсэн эмнэлэг өөрсдийн нөөц моторыг асааж эрүүл мэндийн үйлчилгээг хэвийн хүргэсэн байна. Мөн аймгийн Онцгой комисс  нөхцөл байдлыг тодорхойлж газар дээр нь үүрэг даалгавар өгч болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор хамтран шуурхай ажиллажээ.

 

Холбоотой мэдээ