Канад-Монголын хоккейн өдөр амжилттай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-02-20 10:42:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд зохион байгуулсан Хоккейн өдрүүд өдөрлөгөөр Эрдэнэт, Сэлэнгэ, Бугант зэрэг хот сууринд Монгол, Канадын хоккейчдын нөхөрсөг тоглолт болсон байна.


Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас санаачлан хоёрдугаар сарын 15-19-нд хоккейн долоон хоногийг Монголд ийнхүү амжилттай зохион байгууллаа. Энэ өдрүүдэд Канад-Монголын залуу хоккейчдын тоглолт болж, харилцан туршлага солилцсон байна.


Канад улсын Ванкувер хотын “Лесли глобал спортс” клубын Нэйт Лесли тэргүүтэй дасгалжуулагчид Монголын залуучуудад туршлагаасаа хуваалцаж, хоккей сонирхогч хүүхэд, залуучуудад сургалт зохион байгуулсан юм.


Мөн энэ үеэр “Бласт”, “Хөх чононууд” зэрэг клубийн 50 гаруй тамирчин мэргэжлийн сургалтад хамрагджээ. Монгол Улсад хоёр дахь жилдээ болсон хоккейн долоон хоногоор Канад-Монголын найрамдлын цомын тэмцээн зохион байгуулсан юм.

Холбоотой мэдээ