Хөвсгөлд төсвийн орлого буурч, зарлага нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-02-21 15:50:31

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсээс аймгийн энэ оны нэг сарын нийгэм эдийн засгийн байдлыг танилцуулав. “Аймгийн төсвийн орлого 3.4 тэрбум, зарлага 8.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс орлого 102.9 хувиар буурч, зарлага 58.8 хувиар өссөн байна. Харин аймгийн татварын орлого 1.2 тэрбумд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна.  Аж үйлдвэрийн газрууд  оны эхний 1 сарын байдлаар 3.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 3.1 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан нь өмнөх оны мөн үеийнхтйэ харьцуулахад  нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 2.2 дахин, бүтээгдэхүүний борлуулалт 2.4 дахин өссөн” гэж Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу мэдээллээ.

Мөн төгрөгийн хадгаламжийн үлдэгдэл 126030.8 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 30.3 хувь буюу 29279.2 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Нийт зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 1.4 хувь болж, мөн үеийнхээс 0.9 пунктаар буурсан байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ