Ирэх сард 1000 инженер Орхон аймагт чуулна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2016-03-17 09:44:10
oyuka_hu@yahoo.com

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас зохион байгуулдаг “ Мянган инженерийн зөвлөгөөн” ирэх сарын 26-нд буюу Дэлхийн оюуны өмчийн эрхийг хамгаалах өдөр болно.

Тус үйлдвэр жил бүр 1000 инженерийг урьж  бүтээмж, инноваци, хөгжил, мэдлэг гэсэн олон сэдвийн хүрээнд ярилцдаг юм. Ингэснээр үйлдвэрийнхээ бүтээмжийг нэмэгдүүлж хөгжлийг хурдасгах шинэлэг санааг олж авахын зэрэгцээ хөгжлийн бодлогодоо тусгадаг байна. Тухайлбал, 2014 онд “Шинэ санаа-Шударга урамшуулал”, “Бүтээлч санаачилга-Хөгжлийн түлхүүр”, 2015 онд “Мэдлэг-технологи-инновацийн үйлдвэрлэл” “Оюуны өмч-Инноваци арилжаа” сэдвийн хүрээнд чуулжээ. Энэ жил оюуны өмчийн талаар түлхүү ярилцах ажээ. “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 2005 оноос “Бүтээмжийн хөдөлгөөн” аяныг өрнүүлсэн. Ингэснээр үйлдвэрийн төдийгүй орон нутгийн хөгжилд сайнаар нөлөөлсөн гэнэ. Тодруулбал, тус үйлдвэрт өнгөрсөн онд бүтээмж, чанарын 200 гаруй дугуйлан ажиллаж 208 төсөл хэрэгжиж байна.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ