Мөсний баярын үеэр цаг агаар тогтуун байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/ "Хөх сувд 2019" мөсний баяр маргааш эхэлнэ. Энэ үеэр Хөвсгөлийн нийт нутгаар цаг агаар тогтуун байна гэдгийг аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Хатгалд мөсний баярын өдрүүдэд
өдөртөө -2, шөнөдөө -22 градус, баярын эхний өдөр буюу 3 дугаар сарын 2-нд бага
зэргийн салхитай байх төлөвтэй байгаа гэнэ. Тус аймгийн зарим сумаар бага
зэргийн цастай байгаа бөгөөд хамгийн их нь Хатгалд 14 см, Улаан-Уулд 11 см
цастай байна. Дулаарч байгаагаас цас хайлах төлөвтэй байгаа аж.