Ногооны агуулахад нэг иргэн угаартаж амиа алдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-03-17 16:19:10

Төв аймгийн Жаргалант суманд хүн амины эмгэнэлт хэрэг гарлаа.

Тодруулбал: 3 сарын 16-нд тус сумын иргэн Б удаан хугацаагаар ороогүй, газар доор байрлалтай ногооны агуулах руу орсны улмаас угаартаж, тэр даруй амиа алджээ. Харин Б,Э нар  бохирдсон агаараар амьсгалсан ч азаар амь насанд нь хүрээгүй, одоо тэд Улаанбаатарт эмчлүүлж байна.

Цагдаагийн газрын ОНХАхлах байцаагч, ахмад М.Нансалмаагийн хэлснээр ногооны агуулах, зоорийг  стандартын шаардлагад нийцүүлэн бариагүйгээс дээрх хэрэг гарсан байна. Иймд иргэд агуулах, зоорьныхоо аюулгүй байдалд ихээхэн анхаарч,  агааржуулагч суурилуулах шаардлагатайг санууллаа.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ